Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар, “Монгол шуудан” ХК хамтран “Чингис хаан ба Монгол” шуудангийн маркийн үзэсгэлэнг АНУ-ын Сан Франциско хотод зохион байгуулав.
Уг үзэсгэлэн нь Чингис хааны болон Монголын түүх, уламжлал, соёл, байгаль, ховор ан амьтан зэрэг 40 гаруй сэдвийн хүрээнд 100 гаруй нэр төрлийн маркийг дэлгэн үзүүлэв.
Монголын шуудан маркийн үзэсгэлэн нь АНУ-д гарч буй анхны бие даасан үзэсгэлэн бөгөөд марк сонирхогч иргэд олноор үзэж сонирхов.