Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээ“Монголын буддын шашин: Ан амьтан хамгаалал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болов

“Монголын буддын шашин: Ан амьтан хамгаалал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болов

Унгар Улсын Өтвөш Лорандын нэрэмжит  их сургуулийн Монгол ба Төв Ази судлалын тэнхим, Монгол судлалын төв, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчлэн хийд, Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яам хамтран 2022 оны 10 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд Будапешт хотноо “Монголын буддын шашин: Ан амьтан хамгаалал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний 4 дүгээр хурлыг зохион байгуулав.

Хурлын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Баримт бичиг хяналт, шинжилгээний газрын дарга С.Янжинсүрэн, Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд С.Баатаржав нар оролцов. Энэ үеэр Өтвөш Лорандын нэрэмжит  их сургуулийн Монгол ба Төв Ази судлалын тэнхимийн эрхлэгч, Монгол судлалын төвийн тэргүүн, Хатагтай Бирталан Агнеш-д Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн илгээлтийг  гардуулав.

Эрдэм шинжилгээний хуралд гадаад, дотоодын 20 гаруй эрдэмтэн, багш судлаач оролцсон ба Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэн, Түүх угсаатны зүйн хүрээлэн, МУИС-ийн Хэл шинжлэлийн тэнхим, Түүхийн тэнхимийн багш, судлаачид илтгэл тавив.