mersin escort mersin escort bayan escort mersin adana escort ankara escort antalya escort bursa escort denizli escort elazığ escort eskişehir escort gaziantep escort konya escort sakarya escort
Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээУнгар Улсын Өтвөш Лорандын нэрэмжит их сургууль монгол судлалын хөтөлбөртэй болсны 90 жилийн ойг тэмдэглэв

Унгар Улсын Өтвөш Лорандын нэрэмжит их сургууль монгол судлалын хөтөлбөртэй болсны 90 жилийн ойг тэмдэглэв

Унгар Улсын Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн хөтөлбөрт монгол судлалыг оруулсны 90 жилийн ой, Унгар Улсын нэрт эрдэмтэн, дорно дахины хэл судлаач, хэл шинжлэлийн шинжлэх ухааны доктор Лигети Лайош-ийн мэндэлсний 120 жилийн ойн хурал 2022.10.18-нд Будапешт хотноо болов.

Элчин сайд С.Баатаржав, МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч, Ардын багш, хэл бичгийн ухааны доктор, профессор Ц.Өнөрбаян тэргүүтэй МУИС, МУБИС-ийн 8 багш, судлаач уг хуралд оролцов.

Элчин сайд С.Баатаржав хурлын нээлтийн ажиллагаанд хэлсэн үгэндээ тус сургуулийн Монгол ба Төв Ази судлалын тэнхим, Монгол судлалын төв нь Монголын түүх, соёл, хэл судлалыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, үе үеийн монгол судлаачдыг бэлтгэхийн зэрэгцээ хоёр талын боловсрол, соёлын салбарт амжилттай хамтран ажиллаж ирснийг тэмдэглэн талархлаа илэрхийлэв. Тэрээр мөн Монгол Улсын  Боловсрол, шинжлэх ухааны сайд, Монгол судлалын үндэсний зөвлөлийн дарга Л.Энх-Амгалангийн захидлыг гардуулав.

Унгар Улсын Өтвөш Лорандын нэрэмжит  их сургуулийг 90 гаруй хүн монгол судлалаар төгссөнөөс 20 гаруй нь эрдмийн зэрэг хамгаалсан байна.

Хурлын төлөөлөгчид 2022.10.19-нд Унгарын Шинжлэх ухааны академийн Дорно дахин судлалын сан хөмрөгтэй танилцан, Хопп Ференцийн нэрэмжит Азийн урлагийн музейд зочилж, “Гэр ба сүм хийд” сэдэвт үзэсгэлэнг сонирхов. Төлөөлөгчид энэ үеэр тус музейн хамт олонд Боловсрол, Шинжлэх ухааны сайд, Монгол судлалын үндэсний зөвлөлийн дарга Л.Энх-Амгалангийн талархлын захидлыг гардуулав.