Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН АЗИД ХАМТЫН АЖИЛЛАГАА, ИТГЭЛЦЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ БАГА ХУРАЛ /АХАИББХ/-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ 6 ДУГААР УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН АЗИД ХАМТЫН АЖИЛЛАГАА, ИТГЭЛЦЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ БАГА ХУРАЛ /АХАИББХ/-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ 6 ДУГААР УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо энэ сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал /АХАИББХ/-ын Дээд түвшний 6 дугаар уулзалтад оролцож, үг хэлэв.

Тэрээр Дээд түвшний уулзалтад оролцож буй нийт төлөөлөгчдөд АХАИББХ байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэнд хүргэж, тус бага хурлын хөгжлийн дараагийн зорилгыг тусгасан “АХАИББХ-ын шинэчлэлийн тухай Астанагийн мэдэгдэл”-ийг гаргаж байгаа нь хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээж, олон улсын тавцанд гүйцэтгэх үүргийг улам нэмэгдүүлж байгааг онцлов.

Түүнчлэн олон улс болон бүс нутгийн тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, Монгол Улсын Гадаад бодлого болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд нийгэм, эдийн засаг, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав.

Дээд түвшний 6 дугаар уулзалтаар тус бага хурлыг Казахстан Улс 2022-2024 онуудад дахин даргалахаар болж, тус бага хурлын Нарийн бичгийн дарга нарын газрын Гүйцэтгэх захирлаар Казахстан Улсын иргэн Кайрат Сарыбайг үргэлжлүүлэн ажиллуулах, Кувейт Улс бага хурлын гишүүнээр нэгдэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэв.