Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээЕВРОПЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ЕВРОПЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Энэ 10 дугаар сарын 12-ны өдөр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаа Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч Тереза Рибейро-г хүлээн авч уулзав.

Уг уулзалтын үеэр талууд манай улсад хэвлэл мэдээллийн эрх чөлөөг бататган бэхжүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хангах, цахим орчин дахь хуурамч мэдээлэл, халдлагад хариу үйлдэл үзүүлэх, хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, эрх зүйн орчинд шинэчлэл хийх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.