Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохКАНАД УЛСЫН ПАРЛАМЕНТЫН СЕНАТЫН ТАНХИМЫН ДАРГА ЖОРЖ Ж.ФЮРИ МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

КАНАД УЛСЫН ПАРЛАМЕНТЫН СЕНАТЫН ТАНХИМЫН ДАРГА ЖОРЖ Ж.ФЮРИ МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Эрхэмсэг ноён Жорж Ж.Фюри 2022 оны 10 дугаар сарын 9-нөөс 13-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатартай хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхана. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын зарим гишүүнтэй уулзана.

Монгол Улс, Канад Улсын хооронд 1973 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд “Өргөн хүрээтэй түншлэл”-ийн харилцаатай.