Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМОРИН ХУУРЫН ЧУУЛГЫГ МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧЭЭР ТОМИЛОВ

МОРИН ХУУРЫН ЧУУЛГЫГ МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧЭЭР ТОМИЛОВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Морин хуурын чуулга байгуулагдсаны 30 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож мөн үеэр Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулав.


Морин хуурын чуулга 1992 онд анх байгуулагдаж, өнгөрсөн 30 жилийн хугацаанд ЮНЕСКО болон Япон, БНХАУ, БНСУ, Австри, Швейцарь, Канад, Турк, АНУ, Франц, Герман, Итали, ОХУ зэрэг дэлхийн 30 гаруй орны нэр хүндтэй театрын тайзнаа олон гайхамшигтай уран бүтээлийг туурвиж, үндэсний өв соёлоо хадгалан хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ эх орноо гадаадад сурталчлан таниулахад чухал хувь нэмэр оруулсан байна.