mersin escort mersin escort bayan escort mersin adana escort ankara escort antalya escort bursa escort denizli escort elazığ escort eskişehir escort gaziantep escort konya escort sakarya escort
Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДТГ-уудаас ирүүлсэн мэдээМОНГОЛ УЛСААС АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД Ш.ОДОНБААТАР АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН ХОЛБООНЫ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ /ПАРЛАМЕНТ/-ИЙН ДАРГА ЭРХЭМСЭГ НОЁН САКР ГОБАШ-ТАЙ УУЛЗАВ

МОНГОЛ УЛСААС АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД Ш.ОДОНБААТАР АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН ХОЛБООНЫ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ /ПАРЛАМЕНТ/-ИЙН ДАРГА ЭРХЭМСЭГ НОЁН САКР ГОБАШ-ТАЙ УУЛЗАВ

2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар Арабын Нэгдсэн Эмират Улсын Холбооны Үндэсний Зөвлөлийн дарга Эрхэмсэг ноён Сакр Гобаш-тай уулзаж, хоёр орны хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.

Уулзалтын үеэр талууд хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэв. Мөн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр болсон хоёр орны Парламент дахь найрамдлын бүлэг хоорондын анхны уулзалтын үеэр яригдсан асуудлуудыг хэрэгжүүлж, хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг идэвхижүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиров.