Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.МӨНХЖИН БНСВУ-ЫН АЖ ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ ДЭД САЙД ЧАН КУОК КХАНЬ-ТАЙ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.МӨНХЖИН БНСВУ-ЫН АЖ ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ ДЭД САЙД ЧАН КУОК КХАНЬ-ТАЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНСВУ-ын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Чан Куок Кхань-тай 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Ханой хотноо уулзав.

Уулзалтын үеэр дэд сайд Б.Мөнхжин Ч.К.Кхань дэд сайдтай дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бизнесийн орчинг сайжруулах, харилцан өөрийн зах зээлээ сурталчлан таниулахад чиглэсэн ажил хэрэгч, тодорхой салбарыг хамарсан бизнес уулзалтуудыг хийх нь үр дүнтэй арга хэмжээ болохыг тэмдэглэв.

Вьетнамын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Ч.К.Кхань Монгол Улсад айлчилснаа дурсаад, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүхий л дэмжлэг туслалцааг үзүүлнэ гэдгээ илэрхийлэв.

Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНСВУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамд хооронд байгуулсан Санамж бичгийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөнд холбогдох яамдаасаа санал авч энэ ондоо багтаан эцэслэн ирэх оноос хэрэгжүүлж эхлэхээр болов.