Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ТОВЧООНЫ ЗАХИРАЛ ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДАД ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ

ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ТОВЧООНЫ ЗАХИРАЛ ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДАД ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ

Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Др. Чанхи Ли Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт өнөөдөр итгэмжлэх захидлаа гардууллаа.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОУХБ-аас манай улсыг хариуцсан Товчооны захирлаар томилогдсон Др. Чанхи Лид баяр хүргэж, манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах, хөдөлмөрийн стандартыг олон улсын жишигт нийцүүлэхэд тус байгууллага үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг талархан дурдав.

Товчооны захирал Др. Чанхи Ли ОУХБ, Монгол Улсын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, зохистой хөдөлмөрийг дэмжихийг чухалчлан ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улс олон улсын хөдөлмөрийн 21 конвенц, түүний дотор хөдөлмөр эрхлэлттэй холбоотой суурь зарчим ба эрхийг баталгаажуулсан 9 конвенцыг соёрхон баталж, малчдын нийгмийн даатгалыг өргөжүүлэх, 3 талын оролцоог хангасан, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх тогтолцоог сайжруулах, албан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээрх төслүүдийг ОУХБ-тай хамтран хэрэгжүүлсэн юм.