Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээ“ИХ ХУРАЛДАЙ” СИМПОЗИУМЫГ МОНГОЛ УЛСАД 3 ДАХЬ УДААГАA ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ИХ ХУРАЛДАЙ” СИМПОЗИУМЫГ МОНГОЛ УЛСАД 3 ДАХЬ УДААГАA ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өнөөдөр Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан Монгол-Японы найрамдал, хамтын ажиллагааны байгууллагуудын санаачилгаар зохион байгуулж буй “Их Хуралдай” симпозиум боллоо.

Симпозиумын нээлтэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Япон Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Хаяаши Мотоо нар мэндчилгээ дэвшүүлэв.

“Их Хуралдай” симпозиумын үеэр “Япон-Монголын хамтын ажиллагаа”,  “Парламентын гишүүд хоорондын харилцааны  өнгөрсөн ба ирээдүй”, “Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтсон түүх”, “Эдийн засгийн харилцааны өнөөгийн байдал, хөгжлийн боломж”, “Иргэдийн харилцааны өнөөгийн байдал ба хэтийн төлөв, идэвхижүүлэх арга замууд”, “Залуучуудын харилцан ойлголцлыг дэмжих” зэрэг сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг зохион байгуулагдав.

Монгол-Японы найрамдал, хамтын ажиллагааны байгууллагуудын санаачилгаар “Их хуралдай” симпозиумыг Монгол Улсад 3 дахь удаагаa зохион байгуулж байна.