Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрХэвлэлийн мэдээБНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд мэндчилгээ илгээв

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд мэндчилгээ илгээв

Монгол Улсын Үндэсний баяр наадмыг тохиолдуулан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд баярын мэндчилгээ дэвшүүлье.

 

Уг мэндчилгээнд:

 

Монгол Улсын ЕРӨНХИЙ сайд Эрхэмсэг НОЁН ЛУВСАННАМСРАЙН ОЮУН-ЭРДЭНЭ Танаа

Ерөнхий сайд аа,

Монгол Улсын Үндэсний баяр наадмыг тохиолдуулан миний бие Танд чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье.

            Хятад, Монгол бол уул усаар холбогдсон найрсаг хөрш бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа таатай хөгжиж ирсэн. Он гарсанаас хойш хоёр улс цар тахлын нөлөөг даван туулж, бүх салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулж, нааштай үр дүнд хүрсэн нь хоёр улсын харилцаа өндөр түвшинд байгааг харуулж байна.

            Миний бие Бээжингийн олимпийн наадмын үеэр Тантай уулзаж, хоёр улсын харилцаа болон хоёр талын хамтын ажиллагааны чухал асуудлуудын талаар санал бодлоо солилцож, өргөн хүрээний тохиролцоонд хүрсэн.

            Шинэ нөхцөл байдалд Хятад, Монголын харилцаа шинэ хөгжлийн боломжтой тулгарч байна. Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг илүү өндөр түвшинд ахиулахын төлөө миний бие Тантай хамт хичээн зүтгэхэд бэлэн байна.

Монгол Улсад хөгжил цэцэглэл, ард түмэнд аз жаргалыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

 

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ САЙД ЛИ КӨЧЯН