Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрХэвлэлийн мэдээОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ДАРГА М.МИШУСТИН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД МЭНДЧИЛГЭЭ ИЛГЭЭВ

ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ДАРГА М.МИШУСТИН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД МЭНДЧИЛГЭЭ ИЛГЭЭВ

ОХУ-ын Засгийн газрын дарга М.Мишустин Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Үндэсний их баяр Наадам болон Ардын хувьсгалын 101 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв.

 Уг мэндчилгээнд:

Монгол Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён ЛУВСАННАМСРАЙН ОЮУН-ЭРДЭНЭ Танаа

 Эрхэм хүндэт ноён Н.Оюун-Эрдэнэ,

 Оросын Холбооны Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Танд Үндэсний их баяр Наадам болон Ардын хувьсгалын 101 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлье.

 Орос болон Монгол Улс найрсаг, сайн хөрш, түншлэлийн харилцаагаар холбогдож ирсэн. Худалдаа, эдийн засаг болон соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа тууштай хөгжиж, дэд бүтэц болон эрчим хүчний ирээдүйтэй төслүүд биеллээ олж байна.

 Бодит хамын ажиллагааг цаашид цогцоор нь нэмэгдүүлэх зорилгоор засгийн газрын шугамаар идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа нотолж байна. Энэ нь Оросын Холбооны Улс болон Монгол Улсын эрх ашигт бүрэн нийцнэ.

 Хүндэт ноён Н.Оюун-Эрдэнэ Танд эрүүл энх, амар амгалан, Таны хариуцлагатай ажилд амжилт хүсэж, Монгол Улсын нийт ард иргэдэд аз жаргал, хөгжил цэцэглэлийг хүсэн ерөөе.

 

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ДАРГА М.МИШУСТИН