БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ынээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Үндэсний Их баяр наадам, Ардын хувьсгалын 101 жилийн ойг тохиолдуулан баярын мэндчилгээ ирүүлсэн байна.
Тус мэндчилгээнд:
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танаа
Монгол Ардын хувьсгалын 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газар болон ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлж байна.
Энэ ялдамд БНАСАУ, Монгол Улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр улсын ард түмний эрх ашигт нийцүүлэн улам өргөжин хөгжихийг хүсэхийн сацуу улс эх орон, ард түмний хөгжил цэцэглэлтийн ажилд тань их амжилт хүсэн ерөөе.
БНАСАУ -ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын
2022 оны 7 дугаар сарын 11
Пёньян хот