Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДТГ-уудаас ирүүлсэн мэдээЭЛЧИН САЙД Ш.БАТЦЭЦЭГ УРУГВАЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДТАЙ УУЛЗАВ

ЭЛЧИН САЙД Ш.БАТЦЭЦЭГ УРУГВАЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДТАЙ УУЛЗАВ

Монгол Улсаас Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсад хавсран суух Элчин сайд Ш.Батцэцэг 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр тус улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуй, загас агнуурын сайд Фернандо Маттостай уулзав.

Уулзалтаар талууд Монгол, Уругвайн хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт хөгжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцав. Энэ үеэр айлын талаас малыг эрүүлжүүлэх, хонины үүлдрийг сайжруулах зэрэг чиглэлээр туршлагаасаа хуваалцах, хоёр орны мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд хооронд холбоо тогтоох, хамтарсан судалгаа шинжилгээ хийх зэргээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Уругвай нь экспортод чиглэсэн хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өндөр түвшинд хөгжүүлсэн орон бөгөөд 3 сая гаруй хүн амтай тус улс 30 сая хүнд хүрэлцэх хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, экспортолдог байна.