Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДТГ-уудаас ирүүлсэн мэдээЭЛЧИН САЙД Ш.БАТЦЭЦЭГ УРУГВАЙН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙДТАЙ УУЛЗАЖ, ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙНХЭЭ ХУВИЙГ ГАРДУУЛАВ

ЭЛЧИН САЙД Ш.БАТЦЭЦЭГ УРУГВАЙН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙДТАЙ УУЛЗАЖ, ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙНХЭЭ ХУВИЙГ ГАРДУУЛАВ

Монгол Улсаас Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсад хавсран суух Элчин сайд Ш.Батцэцэг 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр тус улсын Гадаад хэргийн дэд сайд хатагтай Каролина Бате-тай уулзаж, Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав.

Уулзалтын үеэр талууд хоёр орны ГХЯ-д хоорондын улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны хүрээнд сайн засаглал, тогтвортой хөгжил, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, худалдаа, бизнес, боловсролын салбарт хамтран ажиллах боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Энэ онд Монгол, Уругвайн хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд Элчин сайд Ш.Батцэцэг Монгол Улсаас тус улсад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан анхны Элчин сайд болж байгаа юм. Манай хоёр улсын иргэд 2018 оноос харилцан визгүй зорчиж байна.