Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДТГ-уудаас ирүүлсэн мэдээ“FÊTE DES COULEURS-2022” НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ

“FÊTE DES COULEURS-2022” НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ

Швейцарын Холбооны Улсын Эйгл хотноо 2022 оны 7 дугаар сарын 1-2 өдрүүдэд “FÊTE DES COULEURS-2022” наадам амжилттай болж өндөрлөлөө. Жил бүр зохион байгуулдаг уг арга хэмжээнд Латин Америк, Баруун Африк зэрэг дэлхийн олон үндэстний уран бүтээлчид оролцож, өөрсдийн соёл урлагаа сурталчлан түгээн дэлгэрүүлдэг уламжлалтай.

Энэ удаагийн наадамд ШХУ-д амьдарч буй монгол уран бүтээлчид ардын бүжиг, богино болон уртын дуу, үндэсний хувцас, ардын хөгжмийн 10 гаруй үзүүлбэрээр оролцлоо. Наадмын үеэр манай уран бүтээлчид “Адуучин залуус”, “Гал шарын магтаал”, “Ум зандан ширээ”, “Үлэмжийн чанар”, “Оломгүй далай” зэрэг олон гайхалтай үзүүлбэрүүд толилуулсан нь наадмыг зорин ирсэн 500 гаруй үзэгч, зочин төлөөлөгчдийн таашаалд ихэд нийцэв. Мөн эдгээр үзүүлбэрүүд монгол ахуй соёл, үндэстэн ястны амьдралын дэг жаяг, зан үйлийг илтгэн харуулсан нь ШХУ-д ардын уламжлалт урлагийг сурталчлахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болов.