Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОХУОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД С.В.ЛАВРОВ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА

ОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД С.В.ЛАВРОВ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА

Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсад ажлын айлчлал хийнэ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудал, тухайлбал худалдаа, эдийн засгийн төслүүдийг урагшлуулах, соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж, олон улсын харилцааны цаг үеийн асуудлуудаар санал солилцоно.