Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрХэвлэлийн мэдээ“ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГА УУЛЗАЛТ” УЛААНБААТАР ХОТНОО БОЛНО

“ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГА УУЛЗАЛТ” УЛААНБААТАР ХОТНОО БОЛНО

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор  “Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” 7 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.

Энэ удаагийн чуулга уулзалтын хүрээнд 5 салбар хуралдаан зохион байгуулах бөгөөд дэлхийн өнцөг буланд оршин сууж буй Монголчуудыг төлөөлөн 200 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцох юм.

 

 

                                                     Нэгдсэн хөтөлбөр

 2022.07.03 өдөр

 Салбар хуралдаан 1: “Гэртээ Харих Зам – Эх орондоо хөрөнгө оруулъя” Бизнес, хөрөнгө оруулагчдын зөвлөгөөн

Хаана: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын зааланд

/2022 оны 07 сарын 03-ны өдрийн 13:00-18:00 цагт /

 

Салбар хуралдаан 2: Монгол орны хөгжилд: “Технологийн зөвлөгөөн”

Хаана: МУИС-ийн Номын сангийн “Хүндэтгэл” танхимд

/2022 оны 07 сарын 03-ны өдрийн 09:00-14:00 цагт/

 

Салбар хуралдаан 3: Хилийн чанад дахь эх хэл, соёлын багш нарын зөвлөгөөн

Хаана: Боловсролын Ерөнхий Газрын Хурлын танхимд

/ 2022 оны 07 сарын 03-ны өдрийн 14:00-18:00 цагт /

 

Салбар хуралдаан 4: “Хилийн чанад дахь иргэдийн эрх, нийгмийн асуудлууд” зөвлөгөөн

Хаана: Хан Гарьд цамхаг-Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын танхимд

/2022 оны 07 сарын 03-ны өдрийн 10:00-15:00 цагт/

 

2022.07.04 өдөр

Салбах хуралдаан 5: “Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл” Нийгэмд үйлчлэх Төрийн бус байгууллагуудын /НҮТББ/  IV чуулга уулзалт

Хаана: : ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд

/  2022 оны 07 сарын 04-ны өдрийн 09:00-18:00 цагт

 

  2022.07.05 өдөр

“Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт”

Хаана: Төрийн Ордон “Их танхим” (зөвшилцөх )

/2022 оны 07 сарын 05-ны өдрийн 09:00-13:00 цагт/