Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээЭЛЧИН САЙД Д.ДАВААСҮРЭН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙНХЭЭ ХУВИЙГ ГАРДУУЛАВ

ЭЛЧИН САЙД Д.ДАВААСҮРЭН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙНХЭЭ ХУВИЙГ ГАРДУУЛАВ

Монгол Улсаас Шинэ Зеланд Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн Шинэ Зеланд Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Ёслолын газрын дарга Родни Харристай 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр уулзаж, Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав.

Уулзалтын үеэр Элчин сайд Д.Даваасүрэн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлэв. Ноён Р.Харрис Элчин сайдын Итгэмжлэх жуух бичгийн хувийг хүлээн авч буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, Шинэ Зеландын Амбан захирагчид Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.