mersin escort mersin escort bayan escort mersin adana escort ankara escort antalya escort bursa escort denizli escort elazığ escort eskişehir escort gaziantep escort konya escort sakarya escort
Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМОНГОЛ УЛС, ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

МОНГОЛ УЛС, ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

    Монгол Улсын Гадаад харилцааны яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн яам хоорондын улс төрийн зөвлөлдөх ээлжит уулзалт 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо болов. Уулзалтад Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын орлогч захирал Др. Мартин Түммел ирж, яриа хэлцэл хийв.

Уулзалтаар хоёр орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн талаар талууд мэдээлэл солилцож, Монгол, Германы хоёр талын болон бүс нутаг, олон улсын байгууллагын хүрээнд өрнүүлж буй хамтын ажиллагааны өргөн асуудлаар ярилцав.

Тухайлбал, хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, батлан хамгаалах, соёл, боловсрол, тээврийн салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр талын яриа хэлэлцээний механизмуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, соёл, эрүүл мэндийн салбарын яамд хоорондын зөвлөлдөх уулзалтуудыг сэргээх, дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх зэрэг Иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааг хамарсан олон асуудлыг хэлэлцэв.

ХБНГУ манай улсад хэрэгжүүлэх Хөгжлийн албан ёсны тусламж, хамтын ажиллагаагаа сэргээж байгааг германы тал мэдээлж, эл чиглэлээрх хоёр талын яриа хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлэхээ нотлов.