Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БНСУ-ЫН ЭЛЧИН САЙД ЛИ Ё ХУН-ЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БНСУ-ЫН ЭЛЧИН САЙД ЛИ Ё ХУН-ЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хун-ыг 6 дугаар  сарын 21-ний өдөр хүлээн авч уулзав.

Сайд Б.Батцэцэг Монгол Улс, БНСУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин тэлж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглэв. Тэрээр иргэдийн солилцоо нь манай хоёр улсын стратегийн түншлэлийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн солилцоог дэмжих хүрээнд эмчилгээний болон хүмүүнлэгийн шугамаар зорчих манай иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ харилцан визгүй болох чиглэлд Элчин сайдын зүгээс онцгойлон анхаарч ажиллахыг хүсэв.

Элчин сайд Ли Ё Хун аяллын зорилгоор зорчих БНСУ-ын иргэдийг ирэх хоёр жилийн хугацаанд визийн нөхцөлөөс чөлөөлөх асуудлыг Монгол Улсын Засгийн газар нааштай шийдвэрлэсэнд талархал илэрхийлж, БНСУ-д зорчих монгол иргэдийн визийн нөхцлийг хөнгөвчлөх, олон удаагийн виз түлхүү олгох чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв.