Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв, Дэлхийн Худалдааны Байгууллага болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, түүний шалтгаан нөхцөл, үр дагаварын асуудлаарх НҮБ-ын Тусгай илтгэгч Рем Алсалемтай хийсэн нээлттэй хэлэлцүүлэгт оролцож үг хэлэв.
Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа өнгөрсөн онд Монгол Улсад хийсэн айлчлалынхаа дүнгийн талаар дэлгэрэнгүй илтгэл танилцуулж буйд Тусгай илтгэгч Алсалемд талархал илэрхийлж, илтгэлд дурдсан санал, зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар хүчин чармайлт гарган ажиллаж байгааг мэдээлэв.
Түүнчлэн НҮБ-ын бүх тусгай мандат эзэмшигч нарт байнгын хүчинтэй урилга хүргүүлсэн орны хувьд тэдгээрийн үйл ажиллагааг дэмжиж, айлчлалыг зохион байгуулах чиглэлээрх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг дахин нотлов.