mersin escort mersin escort bayan escort mersin adana escort ankara escort antalya escort bursa escort denizli escort elazığ escort eskişehir escort gaziantep escort konya escort sakarya escort
Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР БҮГД НАЙРАМДАХ КУБА УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР БҮГД НАЙРАМДАХ КУБА УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригесийг 2022 оны 6 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцож, энэ хүрээнд өнгөрсөн онд зохион байгуулагдсан Гадаад харилцааны яамд хоорондын Улс төрийн дөрөвдүгээр зөвлөлдөх уулзалтын үеэр тохиролцсон ажил, арга хэмжээний хэрэгжилтийн явцын талаар ярилцав.

Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улсын хооронд 1960 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Куба нь эрүүл мэнд, биотехнологийн салбар өндөр хөгжсөн орон юм.