Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД Г.КОЙШИБАЕВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД Г.КОЙШИБАЕВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаевыг 2022 оны 6 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд энэ онд тохиож буй Монгол, Казахстаны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан харилцан мэндчилгээ дэвшүүлж, ойрын хугацаанд хамтран хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээний талаар санал солилцов.

Түүнчлэн талууд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, энэ хүрээнд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын ээлжит IX хуралдааны бэлтгэл ажлыг сайтар хангах, хоёр улсын аж ахуйн нэгжүүд хоорондын уулзалтыг хамтран зохион байгуулах талаар ярилцав.