mersin escort mersin escort bayan escort mersin adana escort ankara escort antalya escort bursa escort denizli escort elazığ escort eskişehir escort gaziantep escort konya escort sakarya escort
Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээЭЛЧИН САЙД Ц.НАРАНТУНГАЛАГ БҮГД НАЙРАМДАХ МАЛЬТА УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ДАРГА АНЖЕЛО ФАРРУЖИАД БАРААЛХАВ

ЭЛЧИН САЙД Ц.НАРАНТУНГАЛАГ БҮГД НАЙРАМДАХ МАЛЬТА УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ДАРГА АНЖЕЛО ФАРРУЖИАД БАРААЛХАВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Мальта Улсад суугаа Элчин сайд Ц.Нарантунгалаг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Мальта Улсын Төлөөлөгчдийн танхимын дарга Анжело Фарружиад бараалхав.

Элчин сайд Ц.Нарантунгалаг энэ оны 3 дугаар сард болсон парламентын сонгуулийн дараа Төлөөлөгчдийн танхимын даргаар улиран сонгогдсонд баяр хүргэж, Монгол, Мальтийн хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа хууль тогтоох байгууллагууд хоорондын харилцааг хөгжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэв.

            Мальта Улсын Төлөөлөгчдийн танхимын дарга А.Фарружиа хоёр орны хууль тогтоох байгууллагууд Олон улсын Парламентын холбооны хүрээнд бие биенээ харилцан дэмжин ажилладагт талархалтай байдгаа илэрхийлж, Элчин сайд Ц.Нарантунгалагт үүрэгт ажилдаа албан ёсоор орсонд баяр хүргэн ажлын өндөр амжилт хүсэв.