Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДТГ-уудаас ирүүлсэн мэдээЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН БАХРЕЙНЫ ХААНТ УЛСЫН ЭЛЧИН САЙД САЛАХ АЛИ ХАСАН ХИЛАЛ АЛЬ-МАЛКИ-ТАЙ УУЛЗАВ

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН БАХРЕЙНЫ ХААНТ УЛСЫН ЭЛЧИН САЙД САЛАХ АЛИ ХАСАН ХИЛАЛ АЛЬ-МАЛКИ-ТАЙ УУЛЗАВ

Элчин сайд П.Сэргэлэн Бахрейны Хаант Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайд Салах Али Хасан Хилал Аль-Малки-тай 6 дугаар сарын 15-ны өдөр уулзав.

Уулзалтын үеэр Элчин сайд нар Монгол, Бахрейны харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх үүднээс хоёр талын эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсрол болон бусад салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Монгол, Бахрейны хооронд 1998 оны 5 дугаар сарын 16-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Монгол Улс Эль-Кувейт дэх Элчин сайдын яамнаас Бахрейны Хаант Улсыг хавсран суудаг бол Бахрейны Хаант Улс Бээжин дэх Элчин сайдын яамнаас Монгол Улсыг хавсран суудаг.

kingroyal kingroyal giriş kingroyal güncel giriş meritking meritking giriş meritking güncel giriş yabancı dizi izle madridbet madridbet güncel giriş polonya öğrenci vizesi