Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДТГ-уудаас ирүүлсэн мэдээЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗАВ

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗАВ

Элчин сайд П.Сэргэлэн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Катар Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайд Али бин Абдулла Аль-Махмудтай уулзав.

Энэ үеэр Элчин сайд нар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хамтран хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцож, тохиролцсон зүйлсийг ажил хэрэг болгох чиглэлээр цаашид хамтран ажиллахаар болов.

Монгол, Катарын хооронд 1998 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Монгол Улс Эль-Кувейт дэх Элчин сайдын яамнаас Катар Улсыг хавсран суудаг бол Катар Улс Бээжин дэх Элчин сайдын яамнаас Монгол Улсыг хавсран суудаг.