Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДТГ-уудаас ирүүлсэн мэдээЭЛЧИН САЙД Ш.БАТЦЭЦЭГ “НАЙРАМДЛЫН НЭГЭН ЖАРАН” СЭДВЭЭР ЛЕКЦ УНШИВ

ЭЛЧИН САЙД Ш.БАТЦЭЦЭГ “НАЙРАМДЛЫН НЭГЭН ЖАРАН” СЭДВЭЭР ЛЕКЦ УНШИВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр тус улсын Олон Улсын Харилцааны Дээд Боловсролын Институтын 1-5 дугаар курсын оюутнуудын төлөөлөлд  “Найрамдлын нэгэн жаран” сэдвээр лекц уншив.

Тус лекцийг Кубын Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн асуудал хариуцсан газрын хүсэлтээр зохион байгуулсан бөгөөд лекцэнд Олон Улсын Харилцааны Дээд Боловсролын Институтын оюутнуудаас гадна Кубын ГХЯ-ны Улс төрийн газар, Ази, Номхон далайн асуудал хариуцсан газрын удирдлага, залуу дипломатууд оролцов.

Кубын Олон улсын харилцааны дээд боловсролын институтын захирал Рохелио Сиерра Диаз хэлсэн үгэндээ энэ жил Монгол, Кубын хооронд дипломат харилцаа тогтоосны 62 жил тохиож байгаа бөгөөд Элчин сайд Ш.Батцэцэг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилд зориулан “Найрамдлын нэгэн жаран” нэртэй архивын үнэт сантай, түүхэн номыг монгол, англи, испани хэлнээ гаргасан, түүнчлэн кубын “Гуябера” цамцны үндэсний түүх, соёлыг тодотгон харуулсан  номыг  маш сонирхолтой хэлбэрээр бичсэн нь түүний цаг үеэ олсон сайн санаачилгуудын нэг хэсэг болсныг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр Элчин сайд Ш.Батцэцэгт хоёр орны дипломат харилцаанд цаашид оруулах олон санаачилга ажилд нь амжилт хүсэв.