mersin escort mersin escort bayan escort mersin adana escort ankara escort antalya escort bursa escort denizli escort elazığ escort eskişehir escort gaziantep escort konya escort sakarya escort
Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДТГ-уудаас ирүүлсэн мэдээБОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН БОЛОВСРОЛЫН САЙД НАРЫН 2 ДУГААР БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН БОЛОВСРОЛЫН САЙД НАРЫН 2 ДУГААР БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Тайландын Хаант Улсын Бангкок хотноо энэ 6 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилт-Боловсрол 2030” сэдвийн хүрээн дэх Ази, Номхон далайн Боловсролын сайд нарын 2 дугаар бага хуралд оролцож байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 6 дугаар сарын 7-ны өдөр НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагa (ЮНЕСКО)-ын Гүйцэтгэх зөвлөлийн дарга, хатагтай Тамара Растовак Сиамишвили-тэй хоёр талын уулзалт хийв.

Уулзалтын үеэр монголын талаас НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр ажиллах зорилт тавин ажиллаж буйг танилцуулав. Мөн “Боловсролыг дахин төсөөлөх: Боловсролын төлөөх нийгмийн шинэ гэрээ (Reimagining Education: A new social contract for education) сэдэвт тайланг монгол хэлээр орчуулж, үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулахаар талууд тохиров.

Түүнчлэн НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагa (ЮНЕСКО)-ын Ерөнхий захирал Одри Азулей-н Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын бэлтгэлийг хангах, айлчлалын үеэр  байгуулах баримт бичгийн талаар ярилцав.