mersin escort mersin escort bayan escort mersin adana escort ankara escort antalya escort bursa escort denizli escort elazığ escort eskişehir escort gaziantep escort konya escort sakarya escort
Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээБҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ЗБИГНЕВ РАУ-ГИЙН МОНГОЛ УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛ АМЖИЛТТАЙ БОЛОВ

БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ЗБИГНЕВ РАУ-ГИЙН МОНГОЛ УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛ АМЖИЛТТАЙ БОЛОВ

Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд бөгөөд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 2022 оны дарга З.Рау-гийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болов.

Айлчлалын хүрээнд З.Рау сайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийв.

Энэхүү айлчлалын хүрээнд Монгол, Польшийн найрсаг харилцааг өргөжүүлэн тэлэх, хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлж, шинэ агуулгаар баяжуулах талаар талууд өргөн хүрээнд санал солилцож, эдийн засаг, соёл, боловсрол, эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагааны зарим тодорхой тохиролцоонд хүрэв.