Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
Нүүрсоёлын элч“ЭРТНИЙ ТУУЛЬСЫН ЖИМЭЭР” АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

“ЭРТНИЙ ТУУЛЬСЫН ЖИМЭЭР” АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

МУСГЗ, Монгол Улсын Соёлын элч, Төрийн батламжит туульч, ардын билиг зүйч Э.Баатаржав ЮНECKO-ын өвийн жагсаалтад нийцүүлэн “Монгол туульс”, “Уул ус тахих зан үйл”, “Эртний туульсын жимээр” аяныг 21 аймагт амжилттай зохион байгуулав.

Аяны хүрээнд судалгаа, шинжилгээний ажил хийхийн зэрэгцээ хөдөө, орон нутгийн ардын өв соёлын 67 өвлөн уламжлагчидтай уулзаж, зарим уламжлалт зан үйлийг сэргээх, баримтат кино хийх зэрэг өргөн хүрээний ажлыг хийсэн байна.