Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДТГ-уудаас ирүүлсэн мэдээ“ОЙР ДОТНО МОНГОЛ, ПОЛЬШ” ӨДӨРЛӨГ ПОЛЬШ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

“ОЙР ДОТНО МОНГОЛ, ПОЛЬШ” ӨДӨРЛӨГ ПОЛЬШ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Монгол, Польшийн уламжлалт найрсаг харилцаа болон Монголын урлаг, соёл, ёс уламжлалыг сурталчлах зорилгоор “Ойр дотно Монгол, Польш – Монголын өдөрлөг 2022” арга хэмжээг Польш Улсын Скерневице хотод 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулав. Энэхүү арга хэмжээг Варшав дахь Монгол Улсын ЭСЯ, Бүгд Найрамдах  Польш Улсын Сеймийн дэд маршал Малгожата Гошевска, Шадар сайд болоод Соёлын Сайд Пиотр Глиньски болон Польш дахь Монголчуудын холбоо хамтран зохион байгуулсан.

Монголын өдөрлөгийн хүрээнд үндэсний бөхийн барилдаан, сур болон шагайн харваа, шатрын тэмцээн, урлагийн тоглолт зохиогдож, зураач Эршүүгийн Отгонбаярын уран зураг, Катажина Цессакийн “Ойр дотно Монгол” гэрэл зургийн үзэсгэлэн тус тус гаргаж, Монголын уламжлалт анагаах ухааны талаар танилцуулга хийв.