Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД ШВЕДИЙН ПАРЛАМЕНТЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГАТАЙ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД ШВЕДИЙН ПАРЛАМЕНТЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГАТАЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Шведийн Хаант Улсын Риксдаг (парламент)-ийн Тэргүүн дэд дарга Оса Линдестамтай 5 дугаар сарын 23-ны өдөр уулзалт хийв.

Тэргүүн дэд дарга Оса Линдестам тэргүүтэй төлөөлөгчид манай улсад 5 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд айлчилж байгаа бөгөөд уулзалтын үеэр талууд Монгол, Шведийн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцаж, бүс нутаг болон олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцов.