Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДТГ-уудаас ирүүлсэн мэдээХүмүүнлэгийн хэргийн үйл баримт цуглуулах олон улсын комиссын уулзалт Швейцарын Холбооны Улсын Женев хотноо болов

Хүмүүнлэгийн хэргийн үйл баримт цуглуулах олон улсын комиссын уулзалт Швейцарын Холбооны Улсын Женев хотноо болов

Хүмүүнлэгийн хэргийн үйл баримт цуглуулах олон улсын комисс (International Humanitarian Fact-Finding Commission)-ын жилийн уулзалт энэ 5 дугаар сарын 16, 17-ний өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Женев хотноо болов.

2021 оны 11 дүгээр сард болсон уг комиссын гишүүний сонгуульд Монгол Улс анх удаа нэр дэвшүүлэн өрсөлдөж, Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд сонгогдсон билээ.

Хүмүүнлэгийн хэргийн үйл баримт цуглуулах олон улсын комисс нь олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн ноцтой зөрчлийн талаарх мэдээллийг мөрдөн шалгах чиг үүрэгтэй, 15 гишүүнээс бүрддэг байгууллага юм. Монгол Улсаас ийнхүү анх удаа нэр дэвшүүлж сонгогдсоноор зэвсэгт мөргөлдөөний үед олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэм хэмжээг чандлан мөрдүүлэхэд нь улс орнуудад дэмжлэг үзүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах юм.