Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМонгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон улсын байгууллагууд мод тарих үйл ажиллагаанд нэгдэв

Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон улсын байгууллагууд мод тарих үйл ажиллагаанд нэгдэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнгөрөгч 2021 оноос Эх дэлхий, байгаль орчноо хайрлах, зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж байгаа.

Үүний дагуу нийслэл дэх мод тарих үйл ажиллагааны хүрээнд “Ногоон хот- иргэний оролцоо” мод тарих аяны нээлтийн арга хэмжээ 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын Налайх дүүргийн “Шинэ цэцэрлэгт хүрээлэн”-д болов.

Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар нээж үг хэлэв.

Мод тарих үндэсний хөдөлгөөнд 22 улсын Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон улсын байгууллага, Монгол Улсын Соёлын элч, Гадаад харилцааны яамны албан хаагчид дахин нэгдэж, 2021 онд тарьсан моддыг арчилгаа, усалгааг хийж, шинээр мод тарих ажилд оролцов.