Монгол Улсаас Нидерландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд Нидерландын Цог Жавхлант Хаан Виллэм-Александарт 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Элчин сайд Л.Болд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Цог Жавхлант Хаанд уламжилж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Нидерландын Цог Жавхлант Хаан Виллэм-Александр Элчин сайд Л.Болдод үүрэгт ажилдаа албан ёсоор орсонд нь баяр хүргэж, түүнийг Элчин сайдаар ажиллах хугацаанд хоёр талын харилцаа гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.