Монгол Улсаас БНФУ-д суугаа Элчин сайд У.Нямхүү Испанийн Хаант Улсаас БНФУ-д суугаа Элчин сайд Редондо Балдрихтай 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдөр уулзав.
Элчин сайд У.Нямхүү Монгол, Испани улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ оны 7 дугаар сарын 5-ны өдөр тохиож буйг тэмдэглэж, Гадаад харилцааны яамд хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах, “Агаарын харилцааны тухай Монгол Улс, Испанийн Хаант Улс хоорондын хэлэлцээр”-ийг үзэглэх, дипломат, албан паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх хэлэлцээрийг төслийг тохирох хүсэлтийг уламжлав. Мөн Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар мэдээллээ.
Элчин сайд Р.Балдрих Испани Улс Монгол Улстай хамтын ажиллагаагаа бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байдгийг нотолж, дээр дурдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.