Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаевыг 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид барих Итгэмжлэх жуух бичгийн хувийг нь хүлээн авав.
Уулзалтын үеэр дэд сайд Б.Мөнхжин хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүчин чармайлтаар өргөжин хөгжиж байгааг тэмдэглэхийн сацуу энэ онд Монгол, Казахстаны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож, хоёр улсын харилцааны шинэ хуудас нээгдэж байгааг онцлов.
Элчин сайд Г.Койшибаев хоёр талын харилцааг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.