Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДГХБО-ын ОУСТ-ийн Гүйцэтгэх захирал Д.Дөлгөөнийг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДГХБО-ын ОУСТ-ийн Гүйцэтгэх захирал Д.Дөлгөөнийг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв (ДГХБО-ын ОУСТ)-ийн Гүйцэтгэх захирал Д.Дөлгөөнийг энэ 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч уулзав. Сайд Б.Батцэцэг Д.Дөлгөөнийг тус судалгааны төвийн Гүйцэтгэх захирлаар томилогдсонд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

Сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газраас өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, ДГХБО-ын Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн үндэсний хэрэгжилтийг эрчимжүүлэхэд тус судалгааны төвийн дэмжлэг чухал хувь нэмэр болохыг онцлов.

ГХЯ-ны Хөрөнгө оруулалтын судалгааны төв, ДГХБО-ын ОУСТ-тай энэ 4 дүгээр сарын 21-ний өдөр хамтын ажиллагааны Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсныг сайд Б.Батцэцэг тэмдэглээд, далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр, худалдаа, худалдааг хөнгөвчлөх, хуурай боомт, эдийн засгийн коридор, чөлөөт худалдааны бүс зэрэг олон чиглэлд тус төвтэй идэвхитэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.