Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээТАЙЛАНДЫН ХААНТ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

Тайландын Хаант Улсаас  Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Артают Срисамут Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зүүн Өмнөд Ази дахь манай чухал түнш орнуудын нэг болох Тайландын Хаант Улстай хөгжүүлж буй харилцаанд Монгол Улс чухал ач холбогдол өгдөг болохыг тэмдэглэв.

 Цаашид харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, аялал жуулчлалын зэрэг салбарт өргөжүүлэх чиглэлд ач холбогдол өгч ажиллахыг Элчин сайдаас хүслээ.

   Элчин сайд Артают Срисамут Тайландын Хаант Улсын Цог Жавхлант Хааны  мэндчилгээг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд уламжилж, хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулан, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарт өргөжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.