Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээБҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН СОЦИАЛИСТ ШРИ ЛАНКА УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ПАЛИТА Т. Б. КОХОНА ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО

БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН СОЦИАЛИСТ ШРИ ЛАНКА УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ПАЛИТА Т. Б. КОХОНА ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Палита Т.Б. Кохона-г 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Элчин сайд Палита Т.Б. Кохона Итгэмжлэх жуух бичгийн хувийг дэд сайд Б.Мөнхжинд гардуулж, Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын үүрэгт ажилдаа оров.

Дэд сайд Б.Мөнхжин энэ онд Монгол, Шри Ланкийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгааг онцолж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Палита Т.Б. Кохона Монгол, Шри Ланкийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг салбарт хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлэв.