Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээХил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай Засгийн газар хоорондын удирдах бүлгийн ээлжит 7 дугаар хуралдаан болов

Хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай Засгийн газар хоорондын удирдах бүлгийн ээлжит 7 дугаар хуралдаан болов

Хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай Засгийн газар хоорондын удирдах бүлгийн ээлжит 7 дугаар хуралдаан Бангкок хотноо 2022 оны 4 дүгээр сарын 25-26-ны өдөр НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын байранд болов.

Энэ удаагийн хуралдаанаар хил дамнасан цаасгүй худалдааг хөгжүүлэхэд бүс нутагт гарсан ахиц дэвшил болон Ази, Номхон далайд хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхийхэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын явцыг тус тус авч хэлэлцэв. Тус хуралдааны даргаар Монгол Улсаас НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч А.Төмөр сонгогдон ажиллав.

Манай улс энэхүү “Ази, Номхон далайд хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээр”-т хараахан нэгдэж ороогүй байгаа хэдий ч ойрын хугацаанд УИХ-аар соёрхон батлуулахаар Гадаад харилцааны яамны зүгээс ажиллаж байгаа юм. Цаашид тус хэлэлцээрийн гишүүн улс болж хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлснээр цахим мэдээллийн өгөгдлөө бусад гишүүн улстай уялдуулж мэдээллээ харилцан солилцон одоогийн гарч буй худалдааны зардлаа 13 хүртэлх хувиар бууруулах боломжтой болох юм.