Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ БАНГЛАДЕШ АРД УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД МАХБУБ УЗ ЗАМАН-ЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ БАНГЛАДЕШ АРД УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД МАХБУБ УЗ ЗАМАН-ЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Махбуб Уз Заман-ыг 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч уулзав.

Сайд Б.Батцэцэг энэ онд Монгол, Бангладешийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгааг онцолж, хоёр талын харилцаа болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйл хэрэгт Элчин сайд тодорхой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгааг тэмдэглэв.

Элчин сайд Махбуб Уз Заман Монгол, Бангладеш Улс нь НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирснийг тэмдэглэж,   харилцаа, хамтын ажиллагааг цаашид худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, байгаль орчны салбарт өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлэв.