Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээДОМИНИКАНЫ БҮГД НАЙРАМДАХ УЛСААС МОНГОЛ УЛСАД ХАВСРАН СУУХ ЭЛЧИН САЙДЫН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙН ХУВИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ДОМИНИКАНЫ БҮГД НАЙРАМДАХ УЛСААС МОНГОЛ УЛСАД ХАВСРАН СУУХ ЭЛЧИН САЙДЫН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙН ХУВИЙГ ХҮЛЭЭН АВАВ

   Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Доминиканы Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Франк Ханс Данненберг Кастеяанос-ыг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч уулзав.

Энэ үеэр Элчин сайд Франк Ханс Данненберг Кастеяанос Итгэмжлэх жуух бичгийн хувийг Дэд сайд Б.Мөнхжинд гардуулж, Доминиканы Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайдын үүрэгт ажилдаа оров.

Дэд сайд Б.Мөнхжин уулзалтын үеэр Монгол, Доминиканы найрсаг харилцааг хөгжүүлэх, чингэхдээ худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлээд, Элчин сайд Франк Ханс Данненберг Кастеяанос-т үүрэгт ажилдаа албан ёсоор орж байгаад нь баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.

Элчин сайд Франк Ханс Данненберг Кастеяанос Монгол Улсад хавсран сууж ажиллахаар томилогдсондоо баяртай байгаагаа илэрхийлээд, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа тэмдэглэв.

kingroyal kingroyal giriş kingroyal güncel giriş meritking meritking giriş meritking güncel giriş yabancı dizi izle madridbet madridbet güncel giriş polonya öğrenci vizesi