Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Словени Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Аленка Сухадолникийг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид барих Итгэмжлэх жуух бичгийн хувийг хүлээн авав.
Уулзалтын үеэр дэд сайд Б.Мөнхжин Монгол Улс, Словени Улсын хооронд Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр энэ онд хүчин төгөлдөр болсныг сайшаав. Тэрээр ирэх 2023 онд хоёр улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг угтаж, үр дүнтэй ажил хэрэгжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Хоёр орны найрсаг харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлэх, худалдааг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа Элчин сайд А.Сухадолникт илэрхийлж, тодорхой хувь нэмэр оруулна гэдгээ онцлов.
Элчин сайд А.Сухадолник Лондон, Нью-Йорк, Израиль дахь Словени Улсын ЭСЯ-нд ажиллаж байсан. Словени Улсын ГХЯ-ны Эдийн засаг, олон нийтийн дипломат ажиллагааны газрын захирлаар ажиллаж байгаад 2019 онд БН Словени Улсаас БНХАУ-д суух Элчин сайд, Монгол Улсыг хавсран суух Элчин сайдаар томилогдсон.