Хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, орчуулагч нарт гадаад бодлого, гадаад харилцааны асуудал, олон улсын гэрээ, эрх зүйн талаар мэдээлэл өгөх, дипломат албаны нарийн дэг жаягийг танилцуулах, улмаар гадаад харилцааны чиглэлд хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчдийг мэргэшүүлэх зорилгоор хийж буй ээлжит сургалт өнөөдөр боллоо.
Сургалтад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцож, мэдээлэл өгөв. Мөн ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Г.Бямбасүрэн, ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрхзүйн газрын захирал С.Сүхболд, ГХЯ-ны Ёслолын газрын захирал Ц.Мөнх-Өлзий, Ахмад дипломат, Элчин сайд О.Дамбийням, МУИС-ын багш доктор Д.Долгорсүрэн нар “Монгол Улсын гадаад бодлого”, “Монгол Улсын олон улсын гэрээ, эрх зүйн байдал”, “Гадаад харилцаа ба гадаад мэдээний орчуулга, хэл найруулга”, “Дипломат ёслолын онцлог, анхаарах зүйлс”, “Гадаад харилцаа ба хэвлэл мэдээллийн харилцаа” сэдвээр мэдээлэл өглөө.