Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Даваасүрэнгийн Гэрэлмаад Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулж, амжилт хүсэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний язгуур эрх ашгийг ямагт дээдлэх, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, монгол хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, суугаа орон болон тухайн бүс нутагт эх орноо сурталчлан таниулах зэрэгт анхаарч ажиллахыг үүрэг болгов.