mersin escort mersin escort bayan escort mersin adana escort ankara escort antalya escort bursa escort denizli escort elazığ escort eskişehir escort gaziantep escort konya escort sakarya escort
Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээЭЛЧИН САЙД Э.БУЛГАН АБНЕУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН АЗИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ДЭД САЙД АЙМАН КАМЕЛТАЙ УУЛЗАВ

ЭЛЧИН САЙД Э.БУЛГАН АБНЕУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН АЗИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ДЭД САЙД АЙМАН КАМЕЛТАЙ УУЛЗАВ

Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Гадаад хэргийн Азийн асуудал эрхэлсэн Дэд сайд Айман Камел Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Булганыг 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Дэд сайд Айман Камел Элчин сайд Э.Булганыг тус улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ саяхан өргөн барьсантай нь холбогдуулан хоёр талын харилцааг хөгжүүлэх хэрэгт амжилт хүсэж, бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, тухайлбал худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсролын салбарт түлхүү хамтран ажиллахын чухлыг онцлон тэмдэглэв.