Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайд Г.Мөнхбаяр тус улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентопт бараалхаж, хоёр талын харилцааны болон парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын үеэр Элчин сайд Г.Мөнхбаяр УИХ-ын дарга Г.Занданшатарын мэндчилгээг Туркийн ҮИХ-ын даргад уламжлав. Уулзалтаар талууд парламент хоорондын хамтын ажиллагаа амжилттай өрнөж буйд сэтгэл хангалуун байгаагаа онцлоод, түүнийг улам бүр эрчимжүүлэх боломжийн талаар ярилцав.
ЭЛЧИН САЙД Г.МӨНХБАЯР ТУРКИЙН ҮНДЭСНИЙ ИХ ХУРЛЫН ДАРГАД БАРААЛХАВ
